Баянхонгор аймагт “Нөхөрлөе-Хөгжье-Хамгаалъя” уриан дор Монголын хүүхдийн спортын зуны VII наадам энэ оны долдугаар сарын 19-29-ний өдрүүдэд болсон билээ. Тус наадамд 21 аймаг, есөн дүүргийн өсвөрийн 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 1500 багц медалийн төлөө өрсөлдсөн. Орон нутагт анх удаа болсон тус наадмын зохион байгуулах хорооноос өнөөдөр үйл ажиллагааны тайлангаа тайлагналаа.
Улсдаа “Бага олимп”-ыг хамгийн олон удаа зохион байгуулсан Баянхонгор аймгийн зүгээс 11 зочид буудал, найман сургууль, 16 цэцэрлэгийн байр, 30 гаруй нийтийн тээврээр үйлчилгээ үзүүлсэн байна. Ер нь орон нутагт томоохон наадам зохион байгуулах боломж байгааг Баянхонгорын Хүүхдийн спортын наадмын зохион байгуулалт харууллаа. Мөн 3600 гаруй төрийн албан хаагч, 113 хүүхэд, иргэн хамтран ажилласан ба наадамд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 34 байршилд 54 камер сурилуулж, шилэн кабельд холбон хяналт тавин ажиллажээ.
Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга “Наадмын аюулгүй байдлыг сайн хангаж ажилалаа. Монголын хүүхдийн спортын наадмыг орон нутагт зохион байгуулах нь олон давуу талтай. Хүүхэд багачууд спортоор хичээллэх эрмэлзэл нэмэгдэж, спортын үйл ажиллагааг дэмжих сэтгэхүй орон нутагт тогтож, аймгаа сурталчлах томоохон алхам болсон. Наадам зохион байгуулах явцад гарсан эрсдлийг цаг алдалгүй арилгаж, нөр их ажлыг амжилттай зохион байгуулсан нийт Баянхонгорчууддаа, төрийн албан хаагчиддаа, зохион байгуулах хорооныхонд талархал илэрхийлэе” гэсэн юм.
Түүнчлэн тус наадмын үеэр цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлтгэхэд хяналт тавьж, гурван дэд станц, дөрвөн зөөврийн туслах цахилгаан эх үүсвэр ажиллуулсан нь наадмыг саадгүй зохион байгуулахад чухал нөлөө үзүүлсэн гэж зохион байгуулагчид дүгнэж байна.
Наадмын үеэр хог хаягдлын ангилан боловсруулах ажлыг хийхдээ 1.5 тонн хуванцар савыг ангилан авч хоёрдогч түүхий эд боловсруулах газарт нийлүүлсэн нь өмнөх наадмуудаас онцлог ажил байв. Баянхонгор аймгийн БТСГ, Улаан загалмайн хороотой хамтран наадамд оролцогч тамирчин, багш нарт хөтөч, зөвлөгчийн үүрэг гүйцэтгэх 113 сайн дурын ажилтанг тамирчдын байрласан 21 цэг, спорт заалуудад ажиллуулсан нь тэмдэглүүштэй.
Наадмын үеийн эмнэлэгийн тусламж үйлчилгээнд нийт 1031, анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн 999, түргэн тусламжийн дуудлага дуудсан хүний тоо 32 байсан ба эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай ажилласан болохыг дурдлаа. Аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаагийн газраас 88, зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас 40 алба хаагч 58 чиглэлд ажилласан байна. Наадамд нийт 3776 тамирчин оролцсон ба 61 хувь нь хөвгүүд (2096), 39 хувь нь охид (1335) байсан бол усанд сэлэлтийн төрөлд оролцсон Э.Эрхэс 16 медаль хүртсэн нь тус наадмын дээд амжилт болжээ.
| Баянхонгор аймаг Монголын хүүхдийн спортын VII наадмын тайлангаа тавив |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |