Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ/-ын шинэ удирдлага Ц.Уугангэрэл нарын төлөөллийг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд тамирчдын допингийн асуудал, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах болон МҮДЭБ-тай холбоотой үүсээд буй нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлаар хэлэлцэж, санал солилцов.
МҮДЭБ-ын удирдлага Ц.Уугангэрэл хэлэхдээ “Ажлаа хүлээн авснаас хойш Төр засаг болон спортын удирдах түвшний байгууллагуудтай албан уулзалтууд хийж байна. МҮДЭБ-д сайн засаглалын үндсэн зарчмуудыг дагаж мөрдөх, олон нийтэд нээлттэй болгох, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллага /ДДЭБ/-гаас тавьсан шаардлагуудыг биелүүлэх зэрэг нэн тэргүүний анхаарах шардлагатай зүйлсэд яаралтай арга хэмжээ авах ажлуудыг эхлүүлээд байгааг танд дуулгая.
Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас тавьсан шаардлагуудыг үе шаттай биелүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд допингийн шинжилгээг цусны дээжээс авдаг болох, шинжилгээний савыг Швейцарийн талаас захиалах, Өмнөд Солонгосын талтай нэмэлт гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хэдийн эхлүүлээд байна. Мөн бид Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон бусад орны допингийн байгууллагуудын олон улсын дүрмийг сайтар судалж, үйл ажиллагааг сайжруулах сайн жишээг авч хэрэгжүүлэх, МҮДЭБ-ын удирдах зөвлөлд бүх талуудын оролцоог хангах зэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их байна.” гэв.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Спортын цэвэр шударга өрсөлдөөнийг дэмжиж, допингийн эсрэг тууштай тэмцэх үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон Тайланд, Индонези зэрэг орны ҮОХ-доос допингийн эсрэг байгуулагатай хэрхэн хамтран ажиллах, олон улсын спортын арбитрч нараас мэргэжлийн зөвлөгөө авч, хамтран ажиллах зэрэгт холбож өгөх бүрэн боломжтой.” талаар мэдээлэв.
| Допингийн эсрэг байгууллага ил тод ажиллана гэв |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |