Хятадын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө болж байна. Өчигдөр тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн “F-40-41” ангилалд Монгол Улсын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ. Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.
Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн найман тамирчин ДАШТ-д оролцох есөн эрх авлаа. Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биелэлээ" хэмэээн хэлсэн байна. Монголын хөнгөн атлетикчид Азийн наадмаас өмнө нь Э.Өнөрмаа мөнгө, Г.Мөнхбат, Г.Цогтгэрэл, Ц.Баттулга нар хүрэл медаль хүртэж байсан билээ. Д.Саруултөгс хөнгөн атлетикийн тус наадмын Монголын тав дахь медальтан болов.
Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна. Пара хөнгөн атлетикийн багийн ахлагч, Монгоын үндэсний пара хөнгөн атлеттикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж, МҮПХА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Одонбаяр, гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Энхбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболд, дасгалжуулагч Б.Ирмүүн нарын удирдлага дор есөн тамирчин эрх авч оролцлоо.
| Д.Саруултөгс Азийн наадмаас мөнгөн медаль хүртжээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |