Хятадын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын пара наадмын гурав дахь өдөр монголчуудад тун ээлтэй байлаа. Өчигдөр таэквондогийн тамирчин нэг алт, жүдо бөх хоёр хүрэл, хөнгөн атлетик нэг хүрэл медаль хүртсэн байна. Энэ нь Монголын багийн амжилтыг 16 дугаар байр руу хөтөлсөн юм. Тэднээс түүхэн амжилт байгуулсан бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулгыг онцолоё.
Хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн “F40” ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ. Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилжээ.
Түүний хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсныг эргэн сануулая. Түүнчлэн ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гранпригийн аварга, Бүх Оросын алтан медальт тамирчин юм. Ц.Баттулга нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч мэргэжилтэй ба өнгөрсөн жилээс тус спортоор идэвхтэй хичээллэж байгаа гэдгээ хэлж байна.
| Ц.Баттулга Азийн наадмаас бөөрөнцөг түлхэлтээр хүрэл медаль авлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |