“Монголын жүдо академи”-ийн баг тамирчид Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “VIVA JUDO” багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцож тоосоо өргөөд иржээ. Тус тэмцээнийг олимп (1992) болон дэлхийн (1999) аварга, Японы алдарт жүдоч Ёшида Хидэхико анх санаачилж, одоог хүртэл зохион байгуулж байгаа юм байна.
Энэ удаагийн 17 дахь удаагийн “VIVA JUDO” тэмцээнд128 байгууллага оролцсон аж. Харин “Монголын жүдо академи”-ийн таван өсвөрийн тамирчид урилгаар оролцож ур чадвар, хүч чадлаа сорьжээ. Мөн тэмцээний дараа манай тамирчид “Кодокан” институтын дэргэдэх "Касүга" болон “Park 24” дэвжээний тамирчидтай цуг хамтарсан бэлтгэл хийсэн байна.
Тэмцээнийг зохион байгуулагч “Times” группийн дэргэдэх “Park 24” багт харьяалагддаг дэлхийн шилдэг жүдочид энэхүү бэлтгэлд ирж оролцсоны дотор олимп, дэлхийн аварга Абэ Хифүми (-66 кг), Сонэ Акира (+78 кг), дэлхийн аварга Хашимото Соичи (73 кг) нар багтаж байлаа. Мөн олимп, дэлхийн аваргын мөнгөн медальтай Азербайжаны Рустам Оружов (73 кг) урилгаар Токиод ирж хамтарсан бэлтгэл хийжээ.
Дэлхийд нэрээ дуурсгасан эдгээр алдартай тамирчидтай уулзаж, хамт бэлтгэл хийж, дархан мэхийг нь заалгаж, урмын үгийг нь сонсож, хамт зургаа даруулсан нь манай тамирчдын хувьд энэ аяллын хамгийн онцлох мөчүүдийн нэг нь байсан гэнэ.
Үүнээс гадна өсвөрийн тамирчид маань дэлхийн жүдо бөхийн төв гэгддэг “Кодокан институти”-д зочилж, дэвжээн дээр нь бэлтгэл хийж, япон орны ёс заншилтай танилцаж, нүд тайлж туршлага харимтлуулсан мартагдашгүй найм хоногийг Япон Улсад өнгөрүүлжээ.
| “VIVA JUDO” олон улсын тэмцээнд Монгол хүүхдүүд барилджээ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |