Багануур дүүргийн мөсөн талбайд Монголын хоккейн холбооны лигийн гуравдугаар тойргийн тэмцээн энэ сарын 21-ний өдөр дуусч шилдэгүүд нь тодорчээ. Энэ удаагийн тэмцээнийг хоккейн шилдэг хамгаалагч, лигийн дөрвөн удаагийн аварга "Багануур" багийн тоглогч Дашравдангийн Эрдэнэбилэг агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр түүний хань үр хүүхдүүдэд "Багануур" хоккейн клубийн хамт олноос хүндэтгэл үзүүлэв.
2023 оны лигийн гуравдугаар тойргийн тэмцээний тэргүүн байрт “Отгон-Од” клубийн “Бласт баг”, дэд байрт “Шарын гол” баг, гуравдугаар байрт Багануур ХК-ийн дэргэдэх хоккейн клубийн “Багануур” баг тус тус шалгарсан байна.Тэмцээний шилдэг довтлогчоор “Отгон-Од” клубийн “Бласт” багийн довтлогч А.Бату 13 гоол, шилдэг хамгаалагчаар Эрдэнэтийн “Хангарьд” багийн хамгаалан тоглогч А.Богданов, шилдэг хаалгачаар “Бласт” багийн хаалгач Б.Мөнхболд, шилдэг залуу тоглогчоор “Шарын гол” багийн тамирчин Х.Ихтамир, тэгш тоглогчоор “Багануур” багийн ахлагч, ОУХМ И.Алтангэрэл нар тус тус шалгарч шилдгүүдийн цом, дурсгалын зүйлээр шагнуулжээ.
Ингэснээр ирэх хоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “Степпе Арена” мөсөн ордонд болох лигийн шигшээ тоглолтод “Бласт” баг, “Билэгтхүү” багтай, “Багануур” баг, “Шарын гол” багтай тоглож түрүүлж хоёр хожсон багууд аваргын төлөө тоглох юм. 2023 оны лигийн гуавдугаар тойргийн тэмцээнд оролцохоор ирсэн баг тамирчид тэмцээний зохион байгуулалтад сэтгэл хангалуун байж, үргэлж шинэлэг зүйл санаачилж, сайхан уур амьсгал бүрдүүлдэг хэмээж “Багануур” хоккейн клубийн хамт олонд талархал илэрхийлжээ. Энэ сарын 28-29-ний өдрүүдэд “U10”, “U14” насны УАШТ-нийг Багануур дүүргийн мөсөн талбайдаа хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.
| Монголын хоккейн лигийн гуравдугаар тойрог өндөрлөв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |