“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ спорт брейкингийн тэмцээнээр өндөрлөлөө. Монголын спорт брейк бүжгийн холбоо, “UNC” хамтран хоёр дахь удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт 40 гаруй тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа.
Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” буюу Ганбалтын Ган-Өлзий өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, финалд 2022 оны аварга “DUK” Чулуунбаатарын Дөлгөөнийг ялж аваргаллаа. Энэ төрөлд хүрэл медалийг анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож буй “Шейк” Рэнцэндоржийн Чанарав хүртсэн байна. Харин ХИП ХОП төрөлд өнгөрсөн оны аварга TULGAA буюу Ганзоригийн Мөнхтулга хошой аварга боллоо.
Түүнтэй финалд өрсөлдсөн “BUYNAA” Жаргалсайханы Буянравжих мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг анхны улсын аваргадаа оролцсон HOPNPOP Ганбаатарын Чингүүн хүртлээ. Түүнчлэн тэмцээний электро төрөлд анх удаагаа оролцсон “KEN” түрүүлж, “МАНГАС” Очирбатын Мөнхзаяа мөнгө, Батбуянгийн Мишээл хүрэл медаль хүртлээ. Олимпын наадмын хөтөлбөрт багтсан брейкингийн төрөлд түрүүлсэн “HATIRAA” нь брейк бүжиг олимпын албан ёсны хөтөлбөрт багтсанаас хойш энэхүү төрлөөр эрчимтэй хичээллэж байгаа гэнэ. Манай спорт брейкингийн төрлийн тамирчид өнгөрсөн жилээс ДАШТ-д өрсөлдөж эхлээд байгаа юм.
| “HATIRAA” амжилтаа ахиулан алтан медаль хүртлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |