Жүдо бөхийн -100 кг-ын жингийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, цэргийн арслан Лхагвасүрэнгийн Отгонбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл суманд 1993 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр мэндэлжээ. Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Астана 2015 ДАШТ-ий багийн хүрэл, Баку 2018 ДАШТ-ий -100 кг-ын жинд хүрэл, Инчон 2014, Жакарта 2018 Азийн наадмын хүрэл медальтай. Рио 2016 олимпын наадмын шагналт тавдугаар байрын амжилттай. Бакугийн ДАШТ-д Японы дэлхийн аварга Аарон Вольфийг ялж хүрэл медаль хүртэн бөмбөрцөгийн тамирчин болж байлаа. Харин Рио 2016 олимпын наадамд мөрний шөрмөсөө сэмлэн тасалсан харамсалтай бэртэл авч медаль хүртэж чадаагүй билээ. Дэлхийн жүдогийн мэргэжилтнүүдийн нэрлэдэг "Аюултай монголчууд"-ын нэг бөмбөрцөгийн бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатарт төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал хүсье.
| Дэлхийн аваргын хүрэл медальт гавьяат тамирчин Л.Отгонбаатар энэ өдөр мэндэлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |