“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий долоо дахь өдөр Монголын уулчдын үндэсний холбоо спорт авиралтын ес дэх удаагийн улсын аваргаа тодруулж байна. Одоогоор өсвөр үеийн хурд төрлийн медальтнууд тодорсон бөгөөд 12-13 насны ангилалд Увс аймгийн тамирчин Мөнхбаярын Мөнхзориг хамгийн богино хугацаанд авиралтаа гүйцэтгэж алтан медалийн болзол хангалаа.
Тэрбээр эхний удаад В замыг 11.24 секундын амжилтаар тэргүүлсэн бол финалын авиралтдаа А зам дээр 10.83 секундэд авиралтаа дуусгажээ. Өсвөр үеийн охидын 8-9 насны тэргүүн байрт Ш.Аялгуу “УБ хайкинг” , хоёрдугаар байрт. Э.Мандуухай “Сутайн бор” оржээ. Өсвөр үе, хөвгүүдийн 8-9 насны тэргүүн байрт М.Мягмарбат “Сутайн бор” хоёрдугаар байрт М.Чинзориг , гуравдугаар байрт Б.Билэгт “Увс” шалгарчээ.
Охидын 10-11 насны тэргүүн байрыг А.Удвал “Сутайн бор” хоёрдугаар байрт Г.Гэрэлтхүслэн, гуравдугаар байрт Э.Сансар “Увс” орсон байна.
Өсвөр үе, хөвгүүдийн 10-11 насанд
1. У.Өнө-Яруу /Хоризон/ А зам 26.01 В зам 24.82 нийт 50.92 секунд
2. С.Энхбат /Сутайн бор/ А зам 29.34 В зам 24.67 нийт 54.01 секунд
3. А.Тэлмүүн / / А зам 26.69 В зам 27.97 нийт 54.66 секунд
Өсвөр үе, охидын 12-13 нас
1. Б.Энхрий-Эрдэнэ /УБ хайкинг/ А зам 21.11 В зам 23.09 нийт 44.2 секунд
2. Н.Нандин-Эрдэнэ /Увс/ А зам 25 В зам 21.15 нийт 46.15 секунд
3. Д.Нарансолонго /Сутайн бор/ А зам 27.41 В зам 28.8 нийт 56.31 секунд
Өсвөр үе, хөвгүүдийн 10-11 нас
1. М.Мөнхзориг /Увс/ А зам 10.83 В зам 11.24 нийт 22.07 секунд
2. Х.Цолмон /УБ хайкинг/ А зам 20.46 В зам 19.33 нийт 39.79 секунд
3. Х.Цэлмэг /УБ хайкинг/ А зам 20.64 В зам 19.28 нийт 39.92 секундын амжилтаар орсон байна.
| М.Мөнхзориг хамгийн богино хугацаанд авиралтаа дуусгав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |