“Ирээдүйн алдартнууд эндээс төрнө” уриатай “Мон Алтиус” биеийн тамирын дээд сургууль 25 жилийн ойн баяраа үе үеийн төгсөгч, багш нарын хамт тэмдэглэлээ. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаагийн үүсгэн байгуулсан “Мон Алтиус” коллеж өдгөө дээд сургууль болон өргөжин тэлж, спортын салбарын шилдэг боловсон хүчнүүдийг төрүүлэн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Хүндэтгэлийн ёслолын үеэр сургуулийн захирал М.Өсөхбаяр “Анх цэцэрлэгийн байранд гурван багш, 100 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаагаа эхэлж байсан сургууль маань өдгөө 600 гаруй оюутан, 2000 гаруй төгсөгчтэй, сургуулийн байр, дотуур байртай, ахлах сургууль болон спортын клуб, академитай болсон бахдам амжилтаар 25 жилийн ойгоо угтаж байна” гэсэн юм.
Энэ үеэр спорт, олимпизмыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус сургуулийн зарим багш ажилтнуудыг МҮОХ-ны шагналаар шагнаж урамшуулав. Тухайлбал, МҮОХ-ны “Алтан медаль”-иар “Мон Алтиус” сургуулийн бодибилдингийн багш, спортын мастер, магистр М.Ганболд, сэтгэл судлалын багш, докторант Б.Балжинням, ОУХМ А.Мөнхбаясгалан нарыг, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор спортын түүхийн багш, спортын мастер, докторант С.Оюунтуяа, бодибилдингийн багш, магистр Н.Батбаяр нарыг шагналаа. Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.
| “Мон Алтиус” БТДС-ийн 25 жилийн ой боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |