Монголын спортын корпорациас зохион байгуулж буй “UNC-2023” 15 спорт холбооны улсын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр хүндийг өргөлтийн тамирчид өрсөлдөж байна. Энэ өдрийн эхний жин эмэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн тэмцээн болов. Тус жинд “Увс нуур” клубийн Батнасангийн Тунгалаг үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Тэрбээр огцом өргөлтөөр 59 кг, түлхэлттэй өргөлтөөр 72 кг, нийт 131 кг-ыг өргөсөн амжилтаар гурван алтан медалийн болзол хангалаа. Б.Тунгалаг нь өмнө нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д нийтдээ зургаан удаа түрүүлээд байжээ.
Б.Тунгалаг Монгол Улсын дээд амжилтыг 52 удаа шинэчлэн тогтоож байв. Мөн тэрбээр огцом өргөлтөөр 80, түлхэлттэй 100 кг-ыг өргөж байсан нь хувийн дээд амжилт нь юм. Энэ жинд нийлбэр дүнгээр 118 кг-ыг хоёр тамирчин өргөсөн байна. Олон улсын хүндийг өргөлтийн шинэчлэсэн дүрмийн дагуу сугалааны дагуу эхэлж тус жинг өргөсөн тамирчин мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр “Ээрмэл” клубийн Чойжхүүгийн Анужин огцомоор 56 кг, түлхэлттэй 62 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль авлаа. Харин хүрэл медалийг “Өв хүч” клубийн Отгонжаргалын Хишигцогзол хүртсэн байна. О.Хишигцогзол огцом өргөлтөөр 53 кг, түлхэлттэй өргөлтөөр 65 кг-ыг өргөжээ.
| Б.Тунгалаг 49 кг-д үнэмлэхүй ялалт байгууллаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |