Өсвөр үе, залуу бөхчүүдийн чөлөөт бөхийн анхдугаар лигийн тэмцээн өнөөдөр эхэллээ нээлтээ хийх гэж байна. Тэмцээний “U17” насны нэгдүгээр тойргийн барилдаанд "Алдар" спорт хороо, "Хасу-Мегастарс" клубууд хоорондоо таарч барилдав.
Лигийн нэгдүгээр тойргийн 45 кг-ын жинд “Алдар”-ын Ч.Бат-Эрдэнэ, “Хасу Мегастарс”-ын У.Буянхишигт 0:12-ээр хожигдож, багийн оноо 0:1 болсон. Хоёр дахь барилдаанд 48 кг-д “Алдар”-ын Э.Балжинням, “Хасу Мегастарс”-ын Т.Мянганбанзрагчид 0:8-аар ялагдав. Багийн оноо 0:2 болсон. Үүний дараа 51 кг-д “Алдар”-ын П.Сумъяабазар, “Хасу Мегастарс”-ын М.Аманбект 10:12-оор хожигдож, багийн оноо 0:3-аар “Хасу Мегастарс” клуб тэргүүлж эхэлсэн.
Харин 55 кг-д “Алдар”-ын Б.Наран-Өлзий, “Хасу Мегастарс”-ын Б.Одбилэгийг 11:0-ээр ялж, багийн оноог 1:3 болгов. Дараагийн барилдаанд 60 кг-д “Алдар”-ын М.Сумъяабазар, “Хасу Мегастарс”-ын Ц.Уранбаярыг 14:12-оор хожиж, багийн оноог 2:3 болгож ойртуулсан юм.
Гэтэл 65 кгд “Алдар”-ын Б.Мянганнаст, “Хасу Мегастарс”-ын Б.Тэмүүлэнд 0:5-аар хожигдож, багийн оноог 2:4 болгосон. Түүний араас 71 кг-д “Алдар”-ын Ц.Ганбат, “Хасу Мегастарс”-ын Б.Хүрэлтулгыг 10:0-ээр ялж багийн оноог 3:4 болгон ойртуулсан юм. Харин 80 кг-д “Алдар”-ын Х.Ганчөдөр, “Хасу Мегастарс”-ын Г.Сүхбатад 0:5-аар ялагдаж, багийн оноог 3:5 болгосон.
Дараагийн барилдаанд 92 кг-д “Алдар”-ын Э.Баярбаатар 5:0-ээр ялж, багийн оноо 4:5 болов. Үүний дараа 110 кг-д “Алдар”-ын Б.Билгүүтэй, “Хасу Мегастарс”-ын Л.Анхбаярыг 3:0-ээр хожиж, багийн ялтын оноог 5:5 болгон тэнцүүлсэн юм. Гэвч бутархай оноогоор “Алдар” спорт хорооны баг хожигдлоо.
| “Хасу Мегастарс”-ын баг “U17” насны ангиллын нэгдүгээр тойрогт ялалт авлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |