Шинэ үндсэн хуулийн батлагдсаны 31 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах, улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, С.Батчулуун, Н.Мустафа тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдав.
Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүллээ. Харин Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Даян" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Жем интернашиональ" компанийн бөх улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэсэн юм.
Үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүд бараг 40 гаруй минут барилдаж хаялцаагүй тул хөлийн цэцүүдийн шийдвэрийн дагуу идэвхээр арслан Э.Оюунболд давуулсан юм.
Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат "Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, “Алтан Дорнод Монгол" компанийн бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх улсын начин Насанцогтын Баярбаатар нар шалгарлаа.
| Үндсэн хуулийн барилдаанд Э.Оюунболд түрүүлэв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |