Баянгол дүүрэг өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих хөтөлбөр эхэллэ. Өсвөр үеийн чөлөөт цагийг нь зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх цаашлаад ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгох зорилгоор дүүргийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд усан спортын боловсрол олгох хоёр үе шаттай хөтөлбөрийг эхлүүлж байна.
Нэгдүгээр шатны хөтөлбөрийн эхний ээлжинд буюу нэгдүгээр сард ерөнхий боловсролын 28, 40 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 298 сурагч, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны усан бассейнд, ЭУЦС ахлах, 77дугаар сургуулийн 271 сурагч, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-т хичээллэх хуваарь гарлаа. Ирэх VI сар хүртэл хэрэгжих хөтөлбөрийн нэгдүгээр шатанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудын 2300 гаруй төгсөх ангийн сурагч усанд сэлэх анхан шатны боловсролтой болох юм. Харин ирэх IX сард эхлэх хоёрдугаар шатны сургалтад төгсөх 12 дугаар ангид шинээр элсэн орох 2000 гаруй сурагчийг шат дараатай хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 онд БГД-т үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 19 сургуулийн төгсөх ангийн сурагчид усанд сэлэх анхан шатны чадвартай болж төгсөхөөс гадна хүүхэд, залуус усан спортын мэдлэгтэй болж өөрсдийгөө хөгжүүлэх, цаашлаад элдэв аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
| Усанд сэлэх анхан шатны мэдлэг олгох хөтөлбөрийг эхлүүллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |