Францын Парис хотод 2024 онд болох зуны олимпын “Women's olympic football”-ийн эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны сугалаа энэ сарын 12-нд 15:00 цагт АХБХ-ны Youtube сувгаар шууд дамжуулагдсан билээ. Эхний шатны сугалаанд нийт Ази тивийн 26 шигшээ баг долоон хэсэгт хуваагдан өрсөлдөх бол Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны чансааны 129-д жагсаж хоёрдугаар сагснаас сугалагдахаар болсон. Ийн Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг хоёрдугаар сагснаас сугалагдаж “D” хэсэгт Тайланд, Сингапур, Шри Ланка улсын шигшээ багтай учраа таарлаа.
Азийн бүсийн эхний шатны тоглолтууд дөрөвдүгээр сарын 3-11-нд зохион байгуулагдах юм байна. Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 2018 онд анх удаагаа “Токио-2020” олимпын эрхийн төлөө Азийн бүсийн эхний шатанд Сингапур улсын шигшээ багтай 2-2 харьцаатай тэнцэж анхны оноогоо авч байсан түүхтэй ажээ.
| Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |