Монголын бүжгийн спортын анхан шатны багш, дасгалжуулагчийн сургалт өндөрлөв. Тус сургалтад Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудын багш нар хамрагдсан байна. Энэхүү сургалтын сүүлийн өдөр А.Мөнгөнхуяг багш хүрэлцэн ирж хичээл заажээ.
Тэрбээр хичээлээ багш,дасгалжуулагч хүн ямар мэдлэг эзэмших ёстой вэ, хэрхэн өөрийгөө тасралтгүйгээр хөгжүүлэх, сургалтыг суралцагсдын насны болон хувийн онцлогт тохируулан хэрхэн зөв төлөвлөж үр дүнтэй зохион байгуулах, тэднийг хэрхэн тэмцээнд бэлтгэж оролцуулах, багш нар ихэвчлэн юун дээр алдаа гаргадаг түүнээс хэрхэн сэргийлэх, тамирчдынхаа алдаа болон шалтгааныг хэрхэн илрүүлж яаж засах вэ зэрэг сэдвээр латин бүжгүүдийн холбоос дээр суурилан орсон байна.
Мөн суралцагсдын сонирхсон асуултуудад хариулж, тэдний заримын бүжгийг биечлэн гүйцэтгүүлж алдааг засч зөвлөгөө өгөв. МБСХ-ноос зохион байгуулсан багш, дасгалжуулагчийн анхан шатны лиценз олгох сургалт суралцагсдаас ерөнхий болон техникийн мэдлэгийн тестүүд, биечлэн гүйцэтгэх шалгалтуудыг авснаар амжилттай өндөрлөлөө. Шалгалтыг WDSF олон улсын шүүгч Г.Мөнхцэцэг удирдан явуулав. Суралцагсад олон шинэ мэдээллээр мэдлэгээ тэлсэн байна.
| Бүжгийн спортын багш дасгалжуулагчийн сургалт өндөрлөв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |