Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд спортын 11 төрлөөр анх удаа зохион байгуулагдах гэж буй спортын томоохон арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаарх Зохион байгуулах хорооны мэдээлэл болон Зүүн Азийн олимпын хороодын дүрэм, спорт, эмнэлгийн хорооны тайлан мэдээллийг хүлээн авах цахим хурал өнөөдөр боллоо. Тус хуралд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцов.
Зохион байгуулах хорооноос “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын маркетингийн төлөвлөгөө, ҮОХ-дын баримтлах үйл ажиллагааны төлөвлөгөө, тэмцээн уралдааны хуваарь, сошиал хөгжүүлэлт, залуу сэтгүүлчдийн хөтөлбөр, сайн дурын ажилтнуудыг зохион байгуулах болон нээлт, хаалтын ёслолын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багийн ахлагч нарын хурлыг зохион байгуулах төлөвлөгөө зэргийг тус тус танилцууллаа.
Өнгөрсөн оны есдүгээр сард Зүүн Азийн олимпын хороодын шинжээчдийн баг Улаанбаатар хотноо ирж ажиллан, заавар зөвлөгөө өгсөн бөгөөд наадмын үеэр тэмцээн уралдаанаас гадна залуу тамирчдыг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллахыг санал болгосон юм. Зүүн Азийн үндэсний олимпын хороодын бүрэлдэхүүнд БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, БНСУ, Япон, БНАСАУ, Монгол болон Гуамын ҮОХ-д багтдаг.
Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадам Тайванийн Тайчунь хотноо зохион байгуулагдах байсан боловч цуцлагдсан бөгөөд Улаанбаатар хотноо II наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаар талууд идэвхтэй хамтран ажиллаж байна.
| Зүүн Азийн олимпын хороодын хурал цахимаар боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |