Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Ичиножёо А.Ичинноровын хэргийг Сүмогийн холбоо хэлэлцэж, ирэх оны нэгдүгээр сарын тэмцээнд барилдах эрхийг нь хасчээ. Түүнийг согтуудаа Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэсэн мэдээ Японы шар хэвлэлээр гараад байсан билээ. Иймд сүмогийн холбооны Ёс зүйн хорооноос Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан байдаг.
Гэхдээ өчигдрийн шийдвэр нь түүнийг бусдад гар хүрсэнд биш ковидын үеийн хөл хориог зөрчиж, гадуур гаран, уушийн газар орсонд нь шийтгэл оногдуулсан байна. Мөн Минато оякатаг сурган хүмүүжүүлэх чадварын алдаа гаргасан хэмээн цалинг нь гурван сар 20 хувиар хасах болсон байна.
Учир нь тэр Ичиножёог хорио зөрчин гадуур гарсныг нь мэдсэн ч холбоонд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэв. Харин оякатагийн гэргийд гар хүрсэн хэргийн талаар цохисон биш, гараа татаж байгаад хүрчихсэн, мөн таван жилийн өмнөх хэрэг, багшийн гэргий нь шийтгүүлэх хүсэл байхгүй зэргийг харгалзан үзээд хэрэгссэнгүй үлдээжээ.
| Ичиножёо шийтгэл хүлээж, энэ сард барилдах эрхгүй боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |