Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Катар 2022” тэмцээн Аргентина Улсын ялалтаар өндөрлөлөө. Тус тэмцээний финалын тоглолтод Франц Улсын Килиан Мбаппе хет-трик хийж, ДАШТ-д найман гоол оруулснаар алтан шаахайн эзэн болсон билээ. Алтан шаахайн эзний талаарх сонирхолтой ТАВАН баримтыг хүргэж байна.
Килиан Мбаппе Лоттен 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд төржээ. Тэрбээр 1970 онд байгуулагдсан Парис Сен-Жермен багын тамирчин юм.
Дэлхийн аваргын түүхэнд Мбаппе ДАШТ-ий финалд гоол оруулсан хоёр дахь өсвөр насны тамирчин боллоо. Анхны өсвөр насны хөлбөмбөгчин нь домогт тамирчин Пеле байсан юм. Мбаппе 2018 онд дэлхийн аварга болсны дараа Пеле "Хэрэв Килиан миний дээд амжилтыг ахиулсаар байвал би дахин гутлынхаа тоосыг тайлах хэрэг гарч магадгүй" гэж хошигносон байдлаар бичиж байжээ.

Монакогийн хөлбөмбөгийн клубийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч нь Мбаппе юм. Тэрбээр анх 14 настайдаа Монако багт гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард 16 настайгаасаа талбайд гарч тоглож эхэлжээ. TIME сэтгүүл түүнийг 2018 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 25 өсвөр насныхны жагсаалтад оруулж байсан байна.
Мбаппе Францын бүх цаг үеийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг хэдий ч түүнд Алжир эсвэл Камеруны шигшээд тоглох сонголт байсан. Мбаппегийн ээж Алжираас, аав нь Камерунаас гаралтай тул олон улсын тавцанд улсаа төлөөлөхөд түүнд иргэний харьяалал олгох өргөн боломж байжээ. Даанч тэр тэгэхийг хүсээгүй. Харин ганцхан Францын төлөө бүх сэтгэл, зүрх, хөдөлмөрөө зориулж байна.

Мбаппе дөнгөж 22 настай байхдаа Аваргуудын лигт оруулсан гоолоороо Самуэль Это’О, Кака, Уэйн Рүүни нараас өндөр амжилт үзүүлж чадсан юм. Тэрбээр 2016-2017 оны улиралд дэбют хийснээсээ хойш Аваргуудын лигт 54 гоол оруулахад шууд оролцож, 51 тоглолтод 31 гоол, 20 оновчтой дамжуулалт өгчээ.
Тэрбээр Парис Сен-Жерментэй 180 сая еврогийн гэрээтэй билээ. ПСЖ Мбаппед 180 сая евро болон урамшуулал төлжээ.Харин хөлбөмбөгчин Неймар 222 сая еврогоор Барселонагаас ПСЖ-д шилжсэний дараа хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хоёр дахь тамирчин болж байв.

Дашрамд дурдахад залуу хөлбөмбөгчин Килиан Мбаппе эхнэр, хүүхэдгүй бөгөөд жүжигчин Эмма Смет, Францын загвар өмсөгч Инес Рау нартай болзож байжээ.
Килиан Мбаппегийн инстаграм хуудас 82.1 сая дагагчтай билээ. k.mbappe
| Алтан шаахайн эзэн Килиан Мбаппегийн талаарх сонирхолтой ТАВАН баримт |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |