Олон улсын олимпын хорооноос Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын тамирчдыг өнгөрсөн хоёрдугаар сард олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан билээ. Мөн Оросын нутаг дэвсгэрт тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэхүү шийдвэр нь шийтгэл гэхээсээ илүү орос тамирчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гэж ОУОХ-ноос тайлбарлаж байсан юм. Учир нь Украины талд байгаа Европын улс орнуудад болж байгаа тэмцээнд орос тамирчдын эсрэг халдлага гарахыг хэн ч үгүйсгэхгүй байгаа юм.
Украины хямрал дуусах шинж харагдахгүй, дайн сунжирч байгаа тул энэ хэвээр хориг тавиад байж таарахгүй. Парисын олимпын наадам эхлэхэд жил гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ үед орос тамирчид эрхийн тэмцээнд оролцож чадахгүй болоод байгаа. Энэ чигээр нь бүгдийг нь олимпын наадамд оролцуулахгүй бол хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болно.
Талууд энэ байдлаас гарч чадахгүй байхад Азийн олимпын зөвлөлөөс ОХУ, Беларусын тамирчдыг Азийн эрхийн тэмцээнүүдэд оролцуулах санал гаргалаа. Тус зөвлөлийн тэргүүн Рандхир Сингх “Азид орос тамирчдын эсрэг халдлага, өдөөн хатгах үйл ажиллагаа гарахгүй. Бид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хүндэлж, даган мөрдөж байгаа ч оросуудыг тэмцээндээ оруулахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
| Беларус, Оросын тамирчдыг Азийн эрхийн тэмцээнүүдэд оролцуулах санал гаргажээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |