Монголын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-гийн стандартуудыг Монголд нэвтрүүлэн ажиллах зорилтыг тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн оролцогч бүх талуудад шаардагдаж буй гол чадваруудын нэг бол гадаад хэл буюу англи хэлний мэдлэг юм.
Өнгөрөгч хугацаанд Олон улсын дасгалжуулагчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх “Level 1” сургалтыг ФИБА-тай хамтран зохион байгуулсан. Ирэх оноос Олон улсын шүүгчийн сургалт бэлтгэх “GOL 2023-2025” оны хөтөлбөрт мөн хамрагдах юм. Тус хөтөлбөрт тавигдаж буй гол шаардлагуудын нэг бол мөн л хэлний мэдлэг юм.
Энэ жил 15 жилийн ойн баяраа хийж буй англи хэлний сургалтын салбарт тэргүүлэх “Talk Talk English” төвтэй хамтын ажиллагааны гэрээг тус төвийн захирал, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч. Амарсанаа, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал нар байгууллаа.Ингэснээр бодлогын түвшинд шүүгч, дасгалжуулагч, тоглогчид англи хэлний мэдлэгээ “Talk Talk English” төвд хөнгөлөлттэй төлбөрөөр суралцан бэлтгэгдэх боломжтой боллоо.
Дашрамд дуулгахад FIBA-гийн “GOL 2023-2025” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй шүүгчдийн хэлний мэдлэгийг тус төв тодорхойлон өгсөн ба тус хөтөлбөрт хамрагдах шүүгчид 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар болсон юм.
| Сагсан бөмбөгийн холбоо “Talk Talk English” төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |