Чөлөөт бөхий дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-11-ний өдрүүдэд АНУ-ын Айова мужийн Коралвилль хотод боллоо. Манай зарим бөхчүүд визний асуудал, зардал мөнгөнөөс шалтгаалж бүтэн багаараа очиж чадаагүй. Хэрэв бүрэн бүрэлдэхүүнээрээ АНУ-д очсон бол эрэгтэй, эмэгтэй баг маань аль аль нь үүнээс ч илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой байлаа. Манай эмэгтэй баг Японы багийг ялж, Украины багт ялагдаж, АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдаж 7:3-аар яллаа.
Эхний 50 кг-ын жингийн барилдаанд Д.Отгонжаргал, АНУ-ын Эрин Голстоныг цэвэр ялж багийн ялалтыг 1:0-ийн харьцаатай болгосон. Үүний дараа 53 кг-д Г.Отгонжаргал, Фелисити Тэйлорийг 12:1-ээр хожиж, багийн ялалтын харьцааг 2:0 болгов. Б.Болортуяа 55 кг-д Женна Буркертыг 7:6-ээр ялж, багийн ялалтыг 3:0 болгон холдуулсан.
Харин Б.Эрдэнэсувд 57 кг-д Aлександра Хедрикт 4:6-аар хожигдож багийн ялалтын харьцааг 3:1 болгосон юм. Э.Даваачимэг 59 кг-д Лекси Багамыг 13:2-оор ялж, багийн ялалтыг 4:1 болгов. С.Цэрэнчимэд 62 кг-д Кайл Мираклыг 16:5-аар ялж багийн ялалтыг 5:1 болгон холдуулсан.
Үүний араас 65 кг-д П.Орхон, Мэллори Велтийг 9:6-аар ялж , багийн ялалтыг 6:1-ээр тэргүүлэх боломжийг нээв. Ө.Пүрэвсүрэн 68 кг-д Солин Пиерст 0:2-ээр хожигдож багийн ялалтыг 6:2 болгов. Харин 72 кг-д Э.Даваанасан, Скилар Гротийг 7:1-ээр ялж, багийн харьцааг 7:2 болгосон. Ахмад тамирчин О.Бурмаа 76 кг-д, Димонд Гуилфордод 0:10-ээр хожигдож, багийн ялалтын харьцаа 7:3 болсрн хэдий ч, манай баг тамирчид АНУ багийг 7:3-аар буулган авч хүрэл медаль хүртлээ.
| Манай эмэгтэй баг дэлхийн цомын хүрэл медаль хүртлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |