Монголын үндэсний паралимпын хорооны 2022 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол "Улаанбаатар" зочид буудлын танхимд боллоо. Тус хорооны баг тамирчид улирч буй онд паралимпын өвлийн наадам, ДАШТ, Азийн АШТ, дэлхийн цом, гранпри тэмцээнээс спортын найман төрөлд 18 медаль хүртжээ.
Монголын паралимпын хорооны оны “Шилдэг дэмжигч байгууллага”-аар “Дүүрэн трейд” ХХК, “Шилдэг спорт холбоо”-оор Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо, “Шилдэг спортын холбоо”-оор Монголын пара жүдо бөхийн холбоо шалгарсан байна.
Харин “Шилдэг баг”-аар АНЭУ-ын Дубай хотод болсон пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар тодорчээ. “Шилдэг залуу тамирчин”-аар пара цаначин Ц.Дашдорж, “Шилдэг эмэгтэй дасгалжуулагч”-аар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа шалгарсан байна. “Шилдэг эрэгтэй дасгалжуулагч”-аар Б.Золбоо тодорчээ.
“Шилдэг эмэгтэй тамирчин”-аар пара таэквондогийн тамирчин Х.Энхтуяа, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар пара буудлагын тамирчин Г.Ганзориг шалгарсан аж. Харин “Шилдгийн шилдэг тамирчин”-аар пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа тодорсон байна.
| Паралимпын хороо шилгүүдээ шалгаруулав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |