Дэлхийн цомын тэмцээнд Монголын эмэгтэй бөхчүүд Япон Улсын хүчирхэг багийг 5:5-аар тэнцэж ялалт байгуулсан. Гэвч эмэгтэй бөхчүүд маань "А" хэсгийн сүүлийн барилдаанаа Украины багтай хийж 3:7-оор хожигдол хүлээв.
Дэлхийн цомын 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, Украины Оксана Ливачийг 8:2-оор ялав. Үүний дараа 53 кг-д Г.Отгонжаргал, Олля Альбинааг 6:4-өөр ялж багийн ялалтыг 2:0 болгосон байна. Харин 55 кг-д Б.Болортуяа, Алина Грушинад цэвэр ялагдав, мөн 57 кг-д Б.Эрдэнэсувд, Юлия Ткачид цэвэр ялагдаж багийн ялалтын харьцааг 2:2 болгон тэнцүүлжээ.
Үүний дараа 59 кг-д Э.Даваачимэг, Ирина Бондарт мөн цэвэр ялагдаж ялалтыг 3:2 болгосон байна. Харин 62 кг-д С.Цэрэнчимэд, Ирина Коляденко 12:7-оор хожиж 3:3 болгон тэнцүүлэв. Гэтэл 65 кг-д П.Орхон, Катерина Зелених 10:12-оор, 68 кг-д Ө.Пүрэвсүрэн, Тетяна Рижкод 2:5-аар, 72 к-д: Э.Даваанасан, Ала Белинська 5:6-аар, 76 кг-д Э.Цэвэгмэд, Анастасия Осняч цэвэр ялагдаж 3:7-оор манай баг ялагдал хүлээжээ.
Харин Япон, Украины багийн барилдаан 5:5-аар тэнцэж Украин нэмэлт оноогоор илүүрхэн хожил авсан байна. Ийнхүү Хятадын баг Украинтай аваргын төлөө, Монголын шигшээ АНУ-тай хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
| Манай эмэгтэйчүүд Украины багт хожигдлоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |