Колумбын нийслэл Богота хотод энэ сарын 5-16-ны хооронд хүндийг өргөлтийн ДАШТ болж байна. Энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн тэмцээнийг БНХАУ-ын Чунцинд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч гуравдугаар сард Хятад Улс цар тахлын улмаас тэмцээнийг явуулж чадахгүй болсноо зарласан. Ингээд 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Боготаг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ.
Энэ удаагийн ДАШТ 2024 оны Парисын олимпын эрхийн урьдчилсан тэмцээнүүдийн нэг юм. ДАШТ-д ОХУ, Беларусын багийг Украины дайны улмаас оруулаагүй бол өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосыг мөн оролцох эрхийг нь хассан юм. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Пакистан, Малайзын шигшээ баг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг 87 кг-ын жинд, ОУХМ О.Дархижав 76 кг-д, Г.Ануужин 64 кг-д, Э.Энхтамир 55 кг-д, Б.Хонгорзул 59 кг-д өрсөлдөж байна. Манай тамирчдын өрсөлдөөн өчигдрөөс эхэлж, Э.Энхтамир 55 кг-ын жинд тэмцээний салхийг хагаллаа.
Тэгвэл өнөөдөр 59 кг-ын жинд Б.Хонгорзул өрсөлдөнө. Манай тамирчин “D” группт өрсөлдөх ба энэ группт хамгийн олон буюу 190 орчим тамирчин бүртгүүлжээ. Харин Г.Ануужин 64 кг-д орон нутгийн цагаар 2022.12.10-ны 19:00 цагаас буюу Монголын цагаар энэ сарын 11-ний өглөөний 08:00 цагаас түүний өргөлтийн тэмцээн эхэлнэ.
ОУХМ О.Дархижав 76 кг-д арванхоёрдугаар сарын 14-ний шөнө буюу 24:00 цагаас Монголын цагаар түүний тэмцээн эхлэх юм. М.Анхцэцэг арванхоёрдугаар сарын 15-ны 08:00 цагаас Монголын цагаар тус тус дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө юм. Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн ба өмнө нь 2017, 2019 онд хүрэл медальтай ирсэн нь Монголын туйванчдаас хамгийн оргил амжилтад тооцогддог билээ.
| Х.Хонгорзулын дэлхийн аваргын өргөлт өнөөдөр эхэлнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |