Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 16-17-ны өдрүүдэд хурдан тэмээ шалгаруулах уралдаан, Тэмээчдийн зөвлөгөөн болно. Тэмээний баярыг 1997 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент үйл ажиллагаа болон өргөжжээ.
Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөн хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагууд хамтран Өмнөговь аймагт зохион байгуулсаар ирсэн юм. Тухайлбал Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999" үйл ажиллагааг 2016 онд амжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.
Мөн дэлхийн хэмжээний хурал чуулганд идэвхтэй оролцож Монгол Улс Азийн Тэмээн уралдааны холбоо болон Олон улсын Тэмээн уралдааны холбоог үүсгэн байгуулагч орны нэг болж чадсан билээ. "Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан"-ыг 2019 онд анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд "Тэмээний уралдаан-2021" наадмыг мөн Өмнөговь аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулсан. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах уралдааныг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Тэмээн соёл уралдааны холбоотой хамтран нээлттэй зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
| Өмнөговь аймагт тэмээний улсын уралдаан болно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |