Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс Спортын гэмтлийн шинэ эмчилгээ, шинэ технологи танилцуулах өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй, ажилчин албан хаагчид, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, олимпын медальт тамирчин М.Уранцэцэг, Д.Отгондалай, паралимпын аварга Д.Баатаржав болон “Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдын төлөөлөл байлцав.
Тус эмнэлэг 2024 он хүртэл гэмтлийн дараах сэргээн засал, тэр дундаа спортын гэмтлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж буй. Үүний хүрээнд спортын гэмтэл болон сэргээн засах тусламж үйлчилгээний аппарат, тоног төхөрөмжүүдээ шинэчлэн сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байгаа юм.
Тухайлбал, гэмтлийн үений хагалгаа хийгддэг 4К дуранг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Мөн shockwave буюу өндөр давтамжтай долгионоор сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнээс гадна ясны нягт тодорхойлох чиглэлээр хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Эдгээр тоног төхөөрөмж улсын эмнэлгүүдэд байдаггүй. Харин цөөн хэдэн хувийн эмнэлэгт л байдаг. Гэмтлийн үед ашиглагдах шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бүгдийг суурилуулж, эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилж байгаа аж. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь МҮОХ-той Парисын олимпын мөчлөг дуустал хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд Парисын олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчид ТТАХНЭ-ээс өндөр зэрэглэлийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.
| Спортын гэмтлийн шинэ эмчилгээ, технологийг танилцууллаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |