АНУ-ын Айова мужийн Коралвилл хотод чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг, тамирчдын нэрсийг АНУ-ын Чөлөөт бөхийн холбоо зарлажээ.
Монголын чөлөөт бөхчүүд анх удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнийг хамтатган хийж буй АНУ-ын дэвжээнд жин тус бүрт хоёр, нийт 40 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцох юм байна. Манай Улсаас дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, дэлхий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, дэлхий аваргын аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Д.Отгонжаргал, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Б.Хулан, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Т.Тулга, ОУХМ З.Занабазар, ОУХМ Н.Наранхүү, ОУХМ Э.Даваачимэг нарын олимп, дэлхийн медальтай хүчирхэг баг АНУ-д зорихоор болов.
Харин АНУ-ын олимп, дэлхийн медальтай эмэгтэй, эрэгтэй шилдэг бөхчүүд дэлхийн цомын шигшээ багийн бүрэлдэхүүнээ ороогүй байгаа юм. Олимп, дэлхийн аварга Хелен Марулис, Тамира Менса, дэлхийн аварга Доминик Пэрриш, дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн Сара Хилдебранд нар барилдахгүй.
Олимп, дэлхийн аварга Дэвид Тэйлор, Токио 2020 олимпын хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Кайл Дейк, Рио 2016 олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Жейден Кокс, олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Томас Гилман нарын шилдгүүд өнжихөөр болжээ.
| Монголын шилдэг бөхчүүд дэлхийн цомыг зорино |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |