Гир буюу туухай өргөлтийн 2022 оны ДАШТ Энэтхэг Улсын Дели хотноо болж, 18 орны 250 гаруй тамирчин өрсөлдөхөд Монгол Улсын тамирчин Э.Буджав амжилттай оролцож, хос алтан медаль хүртсэн юм. Тэрбээр үүнээс өмнө Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртээд байсан билээ. Улсынхаа нэрийг гаргасан тамирчин Э.Буджавыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.
Энэ үеэр Э.Буджав “Миний амжилтыг үнэлж шагнасан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Миний хувьд ДАШТ-ий 68 кг-ын жинд огцомоор 119 удаа савж, 149 удаа түлхсэн үзүүлэлтээр хоёр алтан медаль хүртсэн. Үүнээс өмнө тивийн аваргаас хос мөнгөн медаль аваад байлаа. Туухай өргөлт бол бүх тулааны спортын суурь болдгоороо онцлогтой. Би энэ спортоор хичээллээд долоон жил болж байна. Энэ спорт Монгол Улсын зэвсэгт хүчний хэмжээнд өндөр түвшинд хөгжсөн. Зэвсэгт хүчинд туухай өргөдөг, надаас мундаг тамирчин олон бий” гэсэн юм.
| Дэлхийн аварга Э.Буджавыг “Олимпын алдар” одонгоор шагнав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |