Жүдо бөхийн Токиогийн их дуулга тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно. Тэмцээн хоёр өдрийн турш болох хуваарьтай байгаа. Одоогоор дэлхийн 63 улсын эрэгтэй 183, эмэгтэй 123, нийт 306 жүдоч оролцохоор урдчилсан мэдүүлэгээ өгөөд байна. Энэ удаагийн их дуулгын 60 кг-ын жинд 25 тамирчин, 66 кг-д 29 бөх, 73 кг-д 36 бөх, 81 кг-д 34 бөх, 90 кг-д 25 бөх, -100 кг-д 21 бөх, +100 кг-д 13 жүдочин барилдах юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 17 бөх, 52 кг-д 21 бөх, 57 кг-д 19 бөх, 63 кг-д 17 бөх, 70 кг-д 19 бөх, -78 кг-д 18 бөх, +78 кг-ын жинд 12 жүдочин хүч сорино.
Манай улсаас дэлхийн аварга ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-ын жинд, дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Ариунболд 60 кг-д, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү 66 кг-д, дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн 57 кг-ын жинд барилдах аж. Харин ОУХМ Б.Баасанхүү 48 кг-ын жинд , ОУХМ Л.Сосорбарам 52 кг-д , Б.Цогт-Очир 60 кг-д , О.Хүслэн -78 кг-д, Э.Энхзул +78 кг-д, Л.Сэргэлэн 81 кг-д, Л.Энхболд +100 кг-ын жинд барилдах мэдүүлэгээ өгсөн байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй 57, 63, 70 кг, эрэгтэй 73, 81, 90 кг-ын жингийн барилдаан болно. Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, -100, +100 кг-ын жингийн барилдаан явагдаж тус тэмцээн өндөрлөх юм.
| Токиогийн гранд сламд манай улсын 11 жүдочин барилдана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |