Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын эхний шатанд өрсөлдсөн Монгол Улсыын шигшээ 3-1 амжилтаар тэмцээнээ дуусгалаа. Хэсгийн сүүлийн тулаанаа манай баг хоёр америк легионероор хүчээ зузаатгасан Тайланд Улсын хүчирхэг багийн эсрэг хийж, эцсийн мөч хүртэл тэнцүүхэн үзсээр 109:105-аар хожигдлоо. Эцсээ хүртэл тэмцсэн Монгол Улсынхаа багийн залуусаар бахархаж байна.
Ингэснээр манай баг хоёрдугаар байраар хэсгээс шалгарч, урьдчилсан шатны сүүлийн даваанд өрсөлдөхөөр шалгарав. Багийн ахлагч Б.Билгүүн 31 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Т.Санчир 23, А.Ананд 20, О.Энхбаатар 11 оноо авсан юм. Дөрөвдүгээр үеийн төгсгөл хэсэгт Монголын шигшээ оноог барьж, бүр илүү гарсан ч тайландуудын гурав дараалсан холын шидэлт байндаа тусч, тулааны хувь заяаг шийдэж орхилоо.
Энэ хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан бөгөөд дараагийн даваанд Гуам, Хонконг, Сингапурын хамт нэг хэсэг болон өрсөлдөх юм. Улмаар эдгээр зургаан багаас эхний дөрөв нь 2025 оны Азийн аваргад оролцох эрхтэй болно. 2023 оны хоёрдугаар сард явагдах энэхүү шатанд Монголын шигшээ сайн тогловол түүхэндээ анх удаа тивийн аваргад оролцох эрхээ авах юм.
| Манай баг дараагийн шатанд тоглох эрхийг авлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |