"Торонто-1993" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, 1993 оны “Дэлхийн шилдэг бөх”, Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн анхдугаар олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монголын бөхийн өргөөнд үргэлжилж өндөрлөв.
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон дөрвөн жилийн дараа дэвжээнд гарч, Ц.Цогтбаяр багшийнхаа нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүллээ. Тэрбээр 62 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Даваачимэгийг 7:4-өөр ялж түрүүлсэн юм.
Энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 51 кг-д дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргалыг, Мөнхгэрэл ялж алтан медаль авлаа. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д “Алдар” спорт хорооны Отгонжаргал, 57 кг-д олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д Болортунгалаг, 72 кг-д Цэгмид нар түрүүлэв.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д Мөнх-Эрдэнэ алтан медаль авсан. Түүнтэй барилдах байсан Насанбуян гэмтлийн улмаас барилдаагүй юм. Эрэгтэйчүүдийн 65 кг-д Цогбадрах, 74 кг-д Бямбадорж, 86 кг-д Бат-Эрдэнэ, 97 кг-д Ганхуяг, 125 кг-д Батмагнай нар түрүүлж алтан медаль хүртлээ.
| Дэлхийн аварга П.Орхон багшийнхаа тэмцээнд түрүүллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |