Турк Улсын нийслэл Анталия хотод 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд болсон билээ. Тус тэмцээнд Монгол Улсаас 30 тамирчин өрсөлдөж, 16 алт, найман мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирсэн юм.
Тус тэмцээнд өндөр амжилт байгуулсан баг тамирчдын төлөөллийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзаж, “Жуух бичиг” гардуулав. Энэ арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан “ДАШТ-д өндөр зохион байгуулалттай оролцож, бахдам амжилт байгуулсан баг тамирчдад талархал илэрхийлье. Цаашдын тэмцээн уралдаандаа энэ амжилтаа бататгаарай хэмээн ерөөж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье” гэв.
Д.Жаргалсайхан дарга тэмцээний хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд оролцсон Д.Ангараг, охидын 14-16 насны ангилалд оролцсон Н.Лхагвадолгор нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр урамшууллаа. Д.Ангараг нь ДАШТ-ий блиц, рапид төрөлд алт, үндсэн төрөлд хүрэл медаль хүртсэн бол Н.Лхагвадолгор үндсэн болон рапид, блиц төрөлд аваргалсан юм.
| Даамын дэлхийн аварга Д.Ангараг, Н.Лхагвадолгор нарыг “Жуух бичиг”-ээр шагнав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |