Йордан Улсын Амман хотноо боксын 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ес дэх өдрөө үргэлжилж байна. Эрэгтэй жингийн хагас шигшээ тулаан өндөрлөснөөр мөнгөн медалийн болзол хангасан боксчид тодорхой болов. Энэ өдрийн манай "баатар" бол 60 кг-ын жинд Узбекистаны хүчтэй боксчныг 4:1-ийн харьцаатай оноогоор буулган авч алтан медалийн төлөө тулалдахаар шалгарсан Б.Буяндалай байлаа.
Монголын таван эрэгтэй тамирчин хагас шигшээд өрсөлдсөнөөс ийнхүү Б.Буяндалай ганцаар ялалт авч дөрөв нь хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээв. ОУХМ Х.Энхмандах 51 кг-ын жинд Риогийн олимпын аварга, Узбекистаны Хасанбой Дусматовтой тулалдахдаа эхний раундад 4:1-ээр илүүрхэж тэргүүлсэн ч сүүлийн хоёр үед шүүгчид түүнд огт оноо даралгүй 5:0-ээр ялалтыг Узбекистаны боксчинд өгсөн юм.
Г.Лундаа 57 кг-д дэлхий аваргын мөнгөн медальт, Узбекистаны Абдумалик Халаковт 5:0-ээр, Азийн аварга ОУХМ Б.Чинзориг Тайландын Бунжон Синсирид 4:1-ээр, 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медальт Казахстаны Асланбек Шембергеновт 4:1-ээр оноогоор тус тус ялагдаж, хүрэл медаль дээрээ үлдэцгээлээ.
Эрэгтэйчүүд 13 жингийн алтан медалийн төлөө өрсөлдөхөөр найман орны боксчид шалгаран үлдээд байна. Үүнд Казахстаны ес, Узбекистаны долоо, Йорданы дөрөв, Тайландын хоёр, Япон, Монгол, Энэтхэг, Филиппиний боксчид шалгарч үлдэв. Шигшээ тулаанд шалгарч үлдсэн манай хоёр тамирчны нэг Б,Буяндалай рингэний эзэн орон Йорданы Мухамед Абу Жажентай , Т.Номин-Эрдэнэ Солонгосын Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Ёонжи Оотой тус тус тулалдана.
| Б.Буяндалай, Т.Номин-Эрдэнэ нар Азийн аваргын төлөө тулалдана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |