Жүдо бөхийн 2022 оны сүүлийн тэмцээн Токиогийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно. Япон Улсад болох “Бага дэлхийн аварга” хэмээх тодотголтой Токиогийн гранд слам тэмцээнд одоогийн байдлаар 53 улсын 268 жүдоч барилдахаар мэдүүлэгээ өгсөн байна. Япон Улсын жүдочид тэмцээн зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу нэг жинд дөрвөн тамирчин барилдах эрхтэй юм.
Японоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Наохиса Такато, Рюүжү Нагаяма, Хаято Кондо, Генки Кога, 66 кг-д Хифүми Абэ, Жоширо Марүяма, Рёома Танака, Такаши Такэока, 73 кг-д Соичи Хашимото, Кэн Ойоши, Кэнши Харада, Шёохэй Оно, 81 кг-д Таканори Нагасэ, Саторо Фүживара, Такэши Сасаки, Кэня Кохара нар зодоглоно.
Мөн 90 кг-д Косүкэ Машияма, Санширо Мүрао, Машюү Бейкер, Шоичиро Мүкаи, -100 кг-д Кэнтаро Иида, Торатаро Үэока, Аарон Вольф, Кайто Гүрин Карани, +100 кг-д Тацүрү Сайто, Кокоро Кагэүра, Цүбаса Такахаши, Хисаёши Харасава нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Нацүми Цүнода, Фүна Тонаки, Вакана Кога, Рина Тацүкава, 52 кг-д Абэ Үта, Ай Шишимэ, Оомори Кисүми, Ёкотх Хикари, 57 кг-д Харүка Фүнакүбо, Момо Тамаоки, Ёшида Цүкаса, Оомори Акари, 63 кг-д Мэгүми Хорикава, Нами Набэкүра, Микү Таширо, Сэйко Ватанабэ нар хүч үзнэ.
Үүгээс гадна 70 кг-д Саки Нийзоэ, Күвагата Моко, Үно Юкико, Сайганжи Рихо, -78 кг-д Шёори Хамада, Мами Үмэки, Рика Такаяма, Мао Изүми, +78 кг-д Вакаба Томита, Акира Сонэ, Мая Акиба, Кодама Хикарү нар барилдах ажээ.
| Токиогийн гранд слам тэмцээн ирэх сард болно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |