Казахстан Улсын Алмата хотноо энэ сарын 5-6 -ны өдрүүдэд зохион байгуулагдсан аэробик гимнастикийн клубүүдийн аварга шалгаруулах олон улсын анхдугаар нээлттэй тэмцээнд Хөвсгөл аймгийн Биеийн тамир,спортын газрын баг, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн дэргэдэх өсвөрийн “ГЕЙНЕР” клубийн баг, “Шинэ-Өнөөдөр” бүрэн дунд сургуулийн баг, “ДЭЭГИЙ” клубийн баг тамирчид буюу нийт 19 тамирчид оролцож гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Энэхүү тэмцээнд оролцож буй баг тамирчдыг ахалж, ОУХМ дасгалжуулагч Б.Ичинхорлоо, ОУХМ дасгалжуулагч С.Дэлгэрмаа нар ажилласан байна. Хөвгүүдийн 9-11 насны ганцаарчилсан төрөлд Т.Тамир хүрэл медаль, хосын төрөлд Т.Тамир, Д.Ундрал нар мөнгөн медаль, гуравласан төрөлд Б.Гантуул, Д.Ундрал, З.Туул нар хүрэл медаль, багийн төрөлд Т.Тамир, Г.Анударь, З.Туул, Д.Ундрал, Б.Гантуул нар гуравдугаар байр эзэлжээ.
Харин 9-11 насны бүжгийн төрөлд Б.Гантуул, З.Туул, Д.Ундрал, Г.Анударь, Э.Марал-Эрдэнэ, Г.Мишээл, Б.Гэрэлт-Од, З.Энхсаруул нар хүрэл медаль, 12-14 насны хосын төрөлд Д.Өнөболд, Н.Ганчимэг нар мөнгөн медаль, гуравласан төрөлд Д.Өнөболд, Б.Дөлгөөн, Н.Ганчимэг нар хүрэл медаль хүртжээ. Бүжгийн төрөлд Д.Өнөболд, Н.Ганчимэг, Б.Дөлгөөн, Э.Амингэрэл, Г.Ариунгэрэл, Ө.Энхтунгалаг, А.Мишээл, П.Намуун нар мөнгөн медаль хүртсэн байна.
| Аэробик гимнастикийн клубүүдийн тэмцээнээс медалийн “ургац” хураав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |