Йордан Улсын Амман хотод болж буй 2022 оны Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээний дөрөвний нэг буюу медалийн төлөөх шигшээ тулаанууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай боксчид түүхэн амжилт үзүүлж одоогийн байдлаар 10 тамирчин медалийн болзол хангаад байна. Эмэгтэйчүүдийн 50 кг, эрэгтэй 71, 75, 80, 86, 92,+92 кг-ын жингийн 28 тулаан болов.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 13, нийт 25 жинд 99 медалийн төлөө 30 орны 320 боксчид хүчээ сорьж буй юм. Медаль авсан байдлаар нийт 15 орон медальд багтсаны дотор Казахстан 20, Узбекистан 12, Энэтхэг 12, Монгол 10 медальтайгаар оролцогч орнуудыг хошуучилж явна.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд манай Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнсаран 2014, 2016 онуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга Казахстаны боксчин Назым Кызабайтай маш ширүүн, тэнцүүхэн өрсөлдсөн тулаан хийв. Манай тамирчин 3:2-ын харьцаатай оноогоор ялагдаж медалиас мултарсан нь харамсалтай байлаа.
Эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ Солонгосын боксчин Сон Сеонжуныг гурван үеийн турш илт илүүрхэж давамгайлан 5:0 оноогоор ялалт байгуулж энэхүү тэмцээний Монгол Улсын 10 дахь хүрэл медалийн болзолыг хангалаа. Өнөөдөр олон хүнд тулаан хийсэн тамирчид амарсан. Энэ сарын 9-нд эмэгтэйчүүдийн, Энэ сарын 10-ны өдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд явагдаж аваргын төлөө өрсөлдөх боксчид тодорно. Хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тулааны эмэгтэйчүүд 52 кг-ын жинд Л.Алтанцэцэг, Энэтхэгийн 29 настай Минакшитай тулалдана.
Харин 54 кг-ын жинд О.Есүгэн 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 25 настай Тайландын Жутамас Житпонгтой, 60 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ залуучуудын Ази тивийн хошой аварга, 2018 оны залуучуудын олимпын мөнгөн медальт Тайландын Понтип Буапатай , 63 кг-ын жинд У.Шинэцэцэг 2022 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Зүүн Өмнөд Азийн наадмын аварга Энэтхэгийн Парвиинтай, 70 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа, Тайландын боксчин Бейсон Маниконтой тус тус өрсөлдөнө.
| Азийн аваргад манай арван боксчин медалийн болзол хангалаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |