Каир 2022 буудлагын ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар “Олимпик хауст” хүлээн авч уулзан шагнаж урамшууллаа. Уулзалтад шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Монголын буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан нар байлцав.
Энэ жилийн ДАШТ-д Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр нар эхний байруудыг эзэлсэн юм. Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн аваргаас ганзага дүүрэн ирсэн тамирчдад баяр хүргээд Парисын олимп хүртэл бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат энэ жилийн ДАШТ-д олон шинэ дасгал нэмэгдсэнийг онцолж, дараа дараагийн тэмцээнээс олимпын эрхээ авахаар зорьж байгааг дуулгав. Мөн манай тамирчдын алт, мөнгө, хүрэл медаль авсан дасгал албан ёсны бүртгэлд ороогүй талаар холбооны генсек О.Энхсайхан тайлбарлав. Тэрбээр “Медаль авсны дараа ДАШТ-ий албан ёсны дүнд оруулахгүй гэдэг асуудал үүссэн тул бид тайлбар хүсэж Олон улсын буудлагын холбоонд хандсан. Хариу нь өчигдөр ирлээ.
Хэрэв оролцогчийн тоо цөөн байвал тухайн тэмцээнийг зэрэглэл бууруулж тооцно гэсэн дүрмийн шинэ өөрчлөлтийг өнгөрсөн зургадугаар сарын 25-нд баталсан юм байна. Энэ дүрмийн дагуу гранпри ангилал болгож тооцсон болохыг бидэнд мэдэгдсэн” гэв. Өмнө нь буудлагын тамирчид Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрхээ авдаг байсан. Тэгвэл энэ олимпын мөчлөгт эрх олгох шалгуур чангарч, зөвхөн тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх олгохоор болжээ. Одоо манай тамирчдыг олимпын эрх олгох гурван тэмцээн хүлээж байна.
| МҮОХ буудлагын тамирчдыг хүлээн авч уулзав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |