Баку 2022 жүдогийн их дуулга тэмцээнд 63 орны эрэгтэй 227, эмэгтэй 164, нийт 391 бөх зодоглож байна. Монгол Улсын шигшээ багаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү барилдана. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 23 бөх барилдана. Б.Баасанхүү нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Дараагийн тойрогт Моранд, Сарсенбеш нарын ялсантай барилдах юм. Харин 52 кг-ын жинд 25 бөх барилдана. ОУХМ Л.Сосорбарам, “В” хэсэгт Сербийн Петровичтой таарсан. Түүнийг ялах юм бол Швейцарийн Кочер, Азербайжаны Валиеява, Венесуэлийн Диаз нарын хэн ялсантай нь барилдана.
52 кг-ын “D” хэсэгт Т.Ариунзаяа, Асбестатай таарсан. Түүнийг ялж чадвал Германы Вэллхаустай барилдах юм. Хэрэв түүнийг хожвол Италийн Гуффрида, Испанийн Перез, Бош болон Силва нарын хожсонтой барилдах юм. 57 кг-д Г.Мөнхзаяа барилдана. Тэрбээр Английн Смет Дэвистэй таарлаа. Түүнийг ялах юм бол АНУ-ын Холгуин, Испанийн Гонзалез нарын хожсонтой барилдана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 20 бөх барилдах оноолттой байна. Манай бөх Б.Цогт-Очир Израилийн Коколаяевтай таарлаа. Түүнийг ялах юм бол Кахахстаны Давлатов Германы Хейдер, Азербайжаны Агхаяев нарын хэн хожсонтой барилдах болно.
Харин 66 кг-ын жингийн 33 бөх барилдах юм. ОУХМ Б.Эрхэмбаяр “С” хэсгийг толгойлон барилдана. Тэрбээр Швейцарийн Вайзенеггертэй таарсан. Түүнийг буулган авах юм бол Филиппиний Накано, Саудын Арабын Алжаязави нарын хэн ялсантай барилдах юм. Харин “А” хэсэгт Б.Нармандах, Казахстаны Киркизбаяевтай таарсан. Түүнийг ялвал Эстоны Пертелсон, Гүржийн Туташвили нарын ялсантай таарах юм.
| Манай долоон жүдочин өнөөдөр барилдана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |