Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн Футзалны тэмцээн энэ сарын 29-30-ны өдрүүдэд Мандал сумын Спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 11-13 насны 11 баг, 14-16 насны зургаан баг нийт 17 багийн 140 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж дүнгээ гаргасан.
Бага насны 11-13 насны ангиллын тэргүүн байранд Мандал сумын гуравдугаар сургуулийн “3 Гажа” баг, хоёрдугаар байранд мөн Мандал сумын гуравдугаар сургуулийн “Гажа 3” баг, гуравдугаар байранд Мандал нэгдүгээр сургуулийн “Андууд” баг орлоо. “Шилдэг хаалгач”-аар “Гажа 3” багийн О.Билэгт,
“Шилдэг довтлогч”-оор “Гажа 3” багийн Б.Хосбаяр, “Шилдэг хамгаалагч”-аар “Андууд” багийн тамирчин Г.Мөнхдөл шалгарав. Харин 14-16 насны ангилалд тэргүүн байрыг Мандал нэгдүгээр сургуулийн “Золбоо” баг, хоёрдугаар байранд Сайхан сумын “Хөтөл” баг, гуравдугаар байранд Мандал сумын “Цэнхэр Чөтгөрүүд” баг оров. Энэ насны “Шилдэг хаалгач”-аар “Гажа 3” багийн тамирчин Г.Билэгсайхан, “Шилдэг довтлогч”-оор “Золбоо” багийн тамирчин Б.Далайбат, “Шилдэг хамгаалагч”-аар Хөтөл багийн тамирчин Э.Эрдэнэхүү нар шалгарлаа.
| Сэлэнгэ аймгийн футзалын тэмцээн өндөрлөв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |