Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Нагоя хот болон Айчи мужийн удирдлагуудтай уулзаж, “Айчи-Нагоя-2026” Азийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Түүнийг Айчи мужийн захирагч Хидеаки Омура, Нагоя хотын дарга Такаши Кавамура нар угтан авсан байна.
Азийн олимпын зөвлөлийн төлөөлөгчид наадмын хөтөлбөр, тэмцээн уралдаан явагдах газрууд болон нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөтэй танилцжээ. 20 дахь удаагийн Азийн наадам 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Японы Айчи муж болон түүний нийслэл Нагоя хотноо болно.
Наадмын хөтөлбөрт 41 спортын төрөл багтаж буйн 32 нь олимпын төрөл байна. Наадамд Азийн олимпын зөвлөлд харьяалагддаг 45 ҮОХ-ны 15 мянга гаруй тамирчин оролцох урьдчилсан төлөв гарчээ. Япон Улс өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг хүлээн авч байв.
| “АЙЧИ-НАГОЯ-2026” Азийн наадмын бэлтгэл ажилтай танилцжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |