Өмнөд Солонгын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгууллаа. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи Улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо.
Сонгуулийн санал хураалтад оролцсон 184 хүнээс 177 нь түүнийг дэмжиж, тав нь эсэргүүцэж, хоёр хүн түдгэлзсэн санал өгчээ. Мөн энэ үеэр дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Катарын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Жоан бин Хамад Аль Тани сонгогдов. Санал хураалтад оролцогсдоос 166 нь түүнийг дэмжиж, 11 хүн эсэргүүцэж, есөн хүн татгалзжээ.
Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны комисс, ажлын хэсгүүдийн тайлан, “Парис-2024” олимпын наадмын бэлтгэл ажил, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн мэдээлэл, ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон Тогтвортой хөгжлийн бодлогын төлөвлөлт, хамтран ажиллах боломж зэрэг цаг үеийн чухал мэдээллийг солилцлоо. ҮОХХ-ны ээлжит хурал Индонез Улсын Бали хотноо 2023 оны наймдугаар сард болно.
| Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдлоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |