Үндэсний олимпын хороодын холбоо /ҮОХХ/-ны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Хурлын нээлтэд БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёл оролцож үг хэлэв. ОУОХ-ны гишүүн 206 орны Үндэсний олимпын хороо /ҮОХ/-доос 187 орон оролцож буй энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна. Энэхүү арга хэмжээ нь спорт-олимпизмын хөдөлгөөнийг дэлхий даяар удирдан зохион байгуулж буй орнуудын мэдээлэл солилцох томоохон платформ юм.
ҮОХХ-ны Ерөнхий ассамблейн эхний өдөр үйл ажиллагааны тайлан, дүрмийн өөрчлөлт, хуулийн хэлтсийн мэдээлэл, санхүүгийн болон аудитын тайлан, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мэдээлэл, “Бээжин-2022” олимпын наадмын тайлан, “Канвон-2024” залуучуудын олимпын наадмын бэлтгэл ажил болон “Бали-2023” ҮОХХ-ны элсний наадам, “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын талаар мэдээллийг өгөв.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлсэн үгэндээ “улс төр, дайн байлдааны хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж, урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах шаардлагатайг дурдахын хамт Украины тамирчдад үзүүлэх дэмжлэгийг гурав дахин нэмэгдүүлсэн” гэж мэдээлэв. Түүнчлэн ерөнхийлөгч Томас Бах тамирчид хэзээ ч улс төрийн бодлогын золиос болох учиргүйг онцолсон юм. Тэрбээр “Бид тамирчдаа хамгаалах, энх тайванч өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх олимпын эрхэм зорилгоо бүрэн биелүүлж чадахгүй байна” гэлээ.
Хурлын эхний өдөр “Бээжин-2022” олимпын наадамд онцгой амжилт гаргасан баг тамирчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Харин маргааш ҮОХХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийг сонгох, “Парис-2024” олимпын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл болон ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний талаар хэлэлцэх болно.
| Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий ассамблей эхэллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |