Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах 53 дахь удаагийн тэмцээн энэ сарын 12-нд Египет Улсын Каир хотноо эхэллээ. "Каир-2022" ДАШТ-ий олимпын дасгал тус бүрт эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад "Парис-2024" олимпын эрх олгох учраас энэ удаагийн ДАШТ өрсөлдөөн маш их байх юм. Дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрх олгодог байсан журмаа Олон улсын буудлага спортын холбоо (ISSF -International Shooting Sport Federation) өөрчилж, зөвхөн тив, дэлхийн АШТ-ээс олимпын эрх олгох болж байгаа.
Энэ удаагийн тэмцээнд Монголын буудлага спортын шигшээ баг гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлагаар нилээд өргөн бүрэлдэхүүнтэй Египетид очоод байна. Эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн бууны дасгалд хувийн амжилтаар Н.Баяраа, Д.Лхагвасүрэн нар өрсөлдөх бөгөөд эрэгтэй багийн дасгалд оролцохгүй.
Харин энэ дасгалд эмэгтэй хувийн болон багийн төрөлд О.Янжинлхам, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар цэц сорино. Холимог багийн төрөлд Нандинзаяа, Баяраа болон Есүгэн, Лхагвасүрэн нар хоёр баг болж оролцох ажээ. Эрэгтэйчүүдээс 50 м-ийн гурван байдлаас буудах дасгалд Баяраа, Лхагвасүрэн нар хувийн амжилтаар өрсөлдөх юм. Харин эмэгтэйчүүдийн 50 м-ийн хэвтээгээс буудах дасгалд Янжинлхам, Нандинзаяа, Есүгэн нар хувийн болон багийн дасгалд өрсөлдөнө. Мөн 50 м-ийн хэвтээгээс буудах дасгалд холимог багийн төрөлд Ж.Ганхуяг, Г.Нандинзаяа нар цэц мэргээ сорино. Холимог багт мөн Баяраа, Есүгэн нарын хослол оролцох ажээ.
Эмэгтэйчүүдийн 25 м-ийн спорт гар бууны дасгалд Ц.Мөнхзул, Ц.Анударь, Т.Баярцэцэг нар хувийн болон багийн төрөлд өрсөлдөнө. Харин хийн гар бууны 10 м -ийн дасгалд Т.Баярцэцэг, Ц.Анударь, Э.Хишигдэлгэр нар хувийн болон багийн тэмцээнд цэцээ сорино. Мөн эрэгтэйчүүдийн энэ дасгалд Э.Даваахүү, П.Тэргэл нар хувийн төрөлд , энэ хоёр дээр О.Төгөлдөр нэмэгдээд багийн төрөлд буудна.
Эмэгтэйчүүдийн 25 м-ийн стандарт гар бууны дасгалд Хишигдэлгэр, Баярцэцэг, Мөнхзул нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн энэ дасгалд Даваахүү, Төгөлдөр, Л.Ундралбат нар эрэгтэй хувийн амжилтаар өрсөлдөнө.
| Буудлагын дэлхийн аварга эхэллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |