Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аварга, “Их Дуулга”-ын дөрвөн удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Наран мандал” компанийн тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар 73 кг-ын жинд дэлхийн аварга боллоо.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Японы алдарт Соичи Хашимотог нэмэлт цагт итгэж, дайрч хутгах мэхээр ялж дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ. Ц.Цогтбаатар Монголын жүдочдоос төрсөн тав дахь дэлхийн аварга болж байна. Түүнээс өмнө Х.Цагаанбаатар Роттердам 2009, М.Уранцэцэг Рио де-Жанейро 2013, Г.Болдбаатар “Челябинск-2014, Д.Сумъяа Будапешт 2017-д алтан медалийн эзэн болж байв.
Ц.Цогтбаатар 73 кг-ын жингийн эхний тойрогтоо гоц мөргөн ялалт авсан. Тэрбээр хоёрдугаар тойрогт Израйлийн Идо Левинийг хожсон. Гуравдугаар тойрогт Румыны Андрей Сулкаг хоёр вазаригаар цэвэр ялсан. Дөрөвдүгээр тойрогт Токиогийн олимпын наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд хожсон, Канадын Маргелидонтой таарч, мөн л түүнийг дахин өчих мэхээр цэвэр ялсан юм.
Харин шөвгийн дөрвийн барилдааныг Италийн бөх Ломбардотой хийж, үүрэх мэхээр базари үнэлгээ авч ялсан. Ийнхүү ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медалийн болзол хангаж, дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрбээр 73 кг-ын жингийн аваргын төлөө, дэлхийн аварга Японы бөх Хашимотог ялж дэлхийн аварга хэмээн эрхэм цолыг хүртлээ.
Узбекистаны нийслэл Ташкент хотод нэг сая еврогийн шагналын сантай жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 жүдоч зодоглож байна. Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аваргын гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр болж өндөрлөв. Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар дэлхийн аварга болж, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.
Манай улсын жүдочид ийнхүү дэлхийн аваргын гурав дахь өдрийн байдлаар нэг алт, нэг мөнгөн, нэг хүрэл медаль, нэг тавдугаар байртай, багийн дүнгээр 82 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Монгол Улсын жүдочид 1956 оноос эхлэлтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бүх цаг үеийн турш таван алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Энэ оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана.
| Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |