Узбекистан Улсын Ташкент хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Ариунболдтой ярилцлаа.
-Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэнд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Тамирчин хүний мөрөөдөл, дэлхий аварга, олимпын наадмаас медаль хүртэх байдаг. Мөрөөдлийнхөө захад хүрсэндээ баяртай байна. Дэлхийн аваргын мөнгөн медаль, манай багийн зөвхөн эхлэл. Манайхан илүү олон медаль хүртэж, дэлхийн аварга тамирчин шинээр төрнө гэдэгт найдаж байна. Багийнхаа дараа, дараагийн өдрүүдэд барилдах бөхчүүддээ амжилт хүсье.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ. Жүдо бөхөөр хэдэн жил хичээллээд дэлхийн медальтан болов?
- Би жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож үзлээ. Анх удаа дэлхийн аваргад оролцон, финалдаж мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Жүдо бөхөөр хичээллээд 13 жил болж байгаа. Миний мөрөөдөл мэдээж Франц Улсын Парис хотод 2024 онд болох олимпын наадам.
-Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Такатогийн нэг мэхэнд хоёр базари алдаад хожигдлоо. Түүнд зориулж, бэлтгэсэн тактик байгаагүй юм уу?
-Уг нь багш, дасгалжуулагч нартайгаа ярилцаж, барилдааны тактик боловсруулж дэвжээнд гарсан хэдий ч болсонгүй дээ. Боловсруулсан тактикаа финалын барилдаанд гарган, хэрэгжүүлж чадсангүй. Гэхдээ олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга энэ мундаг бөхтэй барилдаж мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.
| ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Э.АРИУНБОЛД: Миний мөрөөдөл Парис-2024 олимпын наадам |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |