БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 25-26-нд Увс аймагт ажиллаж, тус аймгийн Улаангом хотод баригдаж буй хүүхэд залуучуудын усан спортын бассейн болон Хяргас, Малчин сумын спортын төвийн барилгын гүйцэтгэл, үйл ажиллагаатай захиалагчийн хувиар танилцаж, гүйцэтгэгч компанийн захирал, инженер болон орон нутгийн удирдлагатай газар дээр нь уулзан хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь бүрэн дуусган ашиглалтад өгөх талаар ярилцаж, захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.
Хяргас сумын барилгын гүйцэтгэл 50 хувь, Малчин сумын спортын төвийн барилга угсралтын ажил 40 хувьтай байгаа ба ажлыг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгөх талаар талууд уулзалтын явцад тохирлоо. Дараа нь Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой ажлын уулзалт хийж, усан бассейны барилгын явцад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд анхаарах, аймгийн бөхийн өргөөний их засварын ажлыг хийх, биеийн тамир, спортын арга хэмжээний зардлын ангиллыг тусгайлан заах.
Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуин нэгж, байгууллагуудад спортын арга хэмжээг байгууллага дээрээ зохион байгуулах талаар чиглэл өгөх, хувийн спортын байгууламжийн хөрөнгө оруулалтын газар олголтод анхаарч төлөвлөгөөнд тусгуулах чиглэлээр орон нутгийн удирдлагатай ярьж, тус аймагт хэрэгжиж байгаа спортын хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажлууд, бодлого, шийдвэрийн талаар ярилцлаа.
Тариалан сумын спортын төвийн арга зүйч С.Цогбадрахын ажлын амжилтыг үнэлэн Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, шинэ баригдсан спортын төвийн зааланд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан гардуулан өглөө.
Увс аймагт гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа 300 хүүхдийн хувийн хэвшлийн Ц.Баянсан захиралтай “Эрдмийн эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаатай БТСУХ-ны дарга, ажлын хэсгийн гишүүд танилцаж, тус сургууль нь орчин үеийн стандартад нийцүүлсэн спорт заалыг барьж байгуулсан сайхан ажил, амжилттай үйл ажиллагаа болохыг тэмдэглэв.
Увс аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчдад биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн, аймгийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнг үзэж, спортын ажилдаа амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өгсөн байна.
| БТСУХ-ын дарга Д.Жаргалсайхан Увс аймагт ажиллав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |