Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулж байна.
Энэ удаагийн тэмцээний нээлтийн ёслол үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын мастеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Энэ үеэр О.Баасан дарга “Биеийн тамир, спортын улсын хорооноос ахмад руугаа чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан дөрвөн төрөлт тэмцээн зохион байгуулахад БТСУХ-ны зүгээс 19 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Эрүүл чийрэг бие бялдартай иргэн байх их үйлсэд тань амжилт хүсэе” гэв.
Энэ наадмыг отголж буй софт волейболын төрөлд 56 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.Тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын ахмадын холбоо, Монголын мастеруудын хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тав дахь удаагийн арга хэмжээ энэ юм. Монголын ахмад тамирчдын хувьд тив, дэлхийн тавцанд олон гялалзсан амжилт байгуулснаас онцлоход хөнгөн атлетикийн ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн нь Цэрэндолгор юм.
| Ахмадын баярт зориулсан спортын наадам эхэллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |