Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-18-нд болж, Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 20 тамирчин өрсөлдөж, таван медальтай ирлээ.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийн дэвжээнд гарамгай амжилт үзүүлсэн баг тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналыг батламж гардуулав. Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд баг тамирчдад хандан “Бээжин-2008” зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг Парисын дэвжээнд буухиалахыг хүслээ.
Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Белград хотод болсон ДАШТ-ээс 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, 50 кг-д Д.Отгонжаргал мөнгө, 53 кг-д Б.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл хүртсэн билээ. Энэ амжилтаараа Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн цомд өрсөлдөхөөр болсон юм.
| Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчидтай уулзав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |