Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улс чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 74 орноос XI байрт бичигдэв.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд зодоглосон Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртээд байсан бол залуу тамирчин З.Занабазар 57 кг-д, Н.Наранхүү 61 кг-д хүрэл медалийн эзэн болсон юм. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Эрдэнэсувд нар хүрэл медалийн төлөө барилдсан билээ. Эдгээр таван медалийн дөрвийг нь олимпын жинд авсан гэдгээрээ онцлог юм.
Багийн дүнгээр эрчүүд 68 оноотойгоор дөрөвдүгээр байрт (АНУ 198, Иран 150, Япон 70 оноогоор) жагсав. Харин эмэгтэйчүүд 72 оноотойгоор мөн л дөрөвдүгээр байрт (Япон 190, АНУ 157, БНХАУ 84 оноогоор) орлоо. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй баг ирэх арванхоёрдугаар сард болох дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Дэлхийн цом шилдэг найман улсын баг урилгаар оролцдог билээ.
Чөлөөтийнхөн нэг ДАШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл, нийт таван медаль авсан нь 2015 оноос хойших хамгийн өндөр амжилт болж байна. “Лас Вегас-2015” ДАШТ-ээс Монголын баг нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.
| Чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн цомд өрсөлдөнө |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |